Хятадуудын ашигласан сим картын дийлэнх нь Мобиком, Жи-мобайлынх байжээ
2019/10/31
Хуулийн байгууллагынхан уржигдар шөнө Монголд байсан 750 гаруй Хятад иргэнийг илрүүлэв. Тэд 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер ашиглаж байсныг хурааж авсан.
Мөн толгойлж байсан гурван хятад, нэг монгол иргэнийг “Шангри-Ла” зочид буудлаас баривчилжээ. Тэгвэл “Кентавр”, “Ориентал”, “Юнион бюлдинг”, “Амар” зочид буудлуудад байсан хятад иргэд мөрийтэй тоглоомоор мөнгө угааж байсан гэх мэдээллийг хууль хяналтын байгууллагын удирдлагууд өгч байгаа бол хятад иргэд манай улсын үүрэн холбооны операторын бүх симийг ашиглаж байжээ. Гэхдээ дийлэнх нь Мобиком, Жи-Мобайлын сим байсныг эх сурвалж хэллээ.
Цагдаагийн байгууллагаас Хятад иргэдэд сим олноор ашиглуулсан үүрэн холбооны зарим оператор компани болон байрлуулж байсан зочид буудлуудад хариуцлага тооцно гэж мэдэгдээ байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn
Сэрэээнэн · 2019/11/01
Зүгээр ннэг хувь хүмүүс биш ээ Маш их зохион байгуулалттай сАХНҮҮжилттэй бнашдээ Манай шүүх прокурорынхон хэдэн халатр мөнгө ХАРААД л Улыг нь үНСЭЭД ЖА ЖА гээд хэвтчих биз
Сэрэээнэн · 2019/11/01
Зөвхөн зочид буудал биш ээ Тансаг ОС-г хүртэл Хятадууд дураараа авч амьдардаг болж тэгэхд Монголчууд бид орох оронгүй б на
Зочин · 2019/10/31
хаана ч явсан онгоцны буудал дээрээс дугаар аваад л яваад байдаг биз дээ Монгол гэхээр дугаар өгөхгүй гэж лав хэлж байгаагүй