...Будаггүй уруулын амт
Булбарайхан чинийхээ дүрийг мартахгүй
Би чинийхээ амьдралд дурсамж байя
Битгий мартаарай хайрт минь ...хэмээн дуулж нэгэн үе сонсогчдын сэтгэлийг хөвөлзүүлээд авсан Дуучин бол С. Бичүү.

Нам гүмхэн байх болсон дуучин залуугийн сэтгэлийг нэг зүйл ихэд бухимдуулж байгаа бололтой. Тодруулбал, "Хогны уутыг бидний төлж байгаа 2500 төгрөгөөр хийж байгаа гэж байх юм. Хогны уут гаргаснаар бидэнд үр дүн муутай санагдаж байна. Тэртэй тэргүй хогны уут хийх мөнгөө нэг мөсөн цуглуулж байгаад хог дахин боловсруулах үйлдвэр байгуулвал дээр ч юм шиг. Эсвэл хог ачих машин нэмэгдүүлвэл үр дүнтэй юм болов уу. Хог ачигч ажилдаа хичээнгүй байлгахгүй бол ачиж байгаа нэртэй хамгийн асгаж хаячихаад явдаг. Энэ бол миний хувийн бодол. Хог хийх уут хүн болгонд олддог шүү дээ" гэж өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

Түүний хэлж байгаа санааг хотын мээр минь сонсоно гэдэгт итгэлтэй байна. Хогны уут болох "Азийн цагаан дагина" нэртэй ногоон уутны асуудалд хүн болгон бухимдалтай хандах болсон. Энэ ногоон уутаа болиод өөр хэрэгтэй үлдэцтэй ажил хиймээр байна гэдгийг холбогдох албаныхан ойлгоосой билээ дээ.

Д.Ана