Сүүлийн үед МУГЖ дуучин С.Жавхланг "гуйлгачин" болжээ хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах болсон. Энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа МУГЖ С.Жавхланг онцолоё.

Дээрх мэдээллийн талаар тодруулбал,  тэрбээр "би өмнөө нэгэн том зорилгыг өмнөө тавьсан" гэв. Учир нь  “Нутгаа санасан монгол” нэртэй шинэ цомгоо гаргахаар бэлтгэл ажилдаа орсон.  Шинэ цомгийнхоо нүүр зургаа гартаа мөнгө атгаж, хогон дунд сууж буй гуйлгачингийн дүрийг илэрхийлсэн байгаа. Үүнийг нь л онцлон ийн мэдээлэл цацагдаж байгаа аж. Мөн энэхүү үйлдлээрээ олон хүнд ухаарал хайрлахыг зорьсон гэдгээ дуулгасан юм.

Ийн гавьяат маань урьд өмнө нь хэний ч санаж сэдэж байгаагүйгээр сэтгэн цомгийнхоо нүүрийг чимсэн нь бусдаасаа аргагүй ялгарч чаддаг дуучин гэдгийг нь ахин батлаад авч байна гэхэд болно. 

 

Д.Ана