Найз нөхдөө эхнэр хүүхдээсээ илүү үздэг эр хүн хүнд хань болж чадах уу
2019/11/19
Би нөхөртэйгөө хамт ажилладаг ч тусдаа амьдардаг, дундаасаа 1 хүүхэдтэй. Ирэх хавар байранд орохоор захиалга өгсөн байгаа. Нөхөр урд нь амьдралтай байж байгаад салаад 5 жил болсон байхад нь танилцаж байсан.
Асуудал юу вэ гэхээр хүүхэд минь төрөөд 1 жил гаран болж байхад хадмуудтайгаа одоо хүртэл танилцсангүй, бас нөхөртэйгөө ажлаас өөр газар уулзахаа ч болилоо. Амралтын өдөр баяр наадмаар найзуудтайгаа нийлээд тоглоод зугаалаад эсвэл архи уугаад явчих юм. Нялх биетэй байхад янз бүрийн хүүхэн шуухны асуудал ч 1-ээр тогтохгүй гарч, өвчин хүртэл авч байлаа. Тэгээд салъя гэхээр хайртай дуртай удахгүй хамт амьдарна гэх юм. Миний сэтгэл ч нөхөртөө одоо хөрчихөөд байна. Надад гаргахгүй цаг зав мөнгө төгрөгөө найз нөхөддөө л зориулах юм даа. Дээр нь хадмуудтайгаа одоо хүртэл танилцаагүй. Би энэ хүнээс сална гэсэндээ салсан нь зөв шийдэл байж чадах болов уу?
Эрчүүдээсээ асууя. Эр хүн хайртай эмэгтэйдээ яг ямар зан гаргадаг вэ? Найз нөхдөө эхнэр хүүхдээсээ илүү үздэг эр хүн хүнд хань болж чадах уу?
амархан танигджээ · 2019/11/24
амьдралын зорилгогүй,өнөөдөрөөр амьдрагч,шоучин хүн юм байна аав ээж нь ч мэддэг болихгүй байгааг нь харж байгаа иимээс эцэг эхтэй нь ачийг,өөрийгөө ч очиж танилцуулж байдалыг нь хар тэдний үгийг авдаг бол өөртөө дүгнэлт хийж өөрчлөгдөх байх авдаггүй бол байдал хуучинаараа үргэлжлэнэ.сайн талыг нь олон давтаж сайшааж муу талыг нь харсан ч хараагүй мэт өнгөрөөж үз өөрөө гэмшихнэ үү
Зочин · 2019/11/20
Зочин · 2019/11/19
Чадахгүй.
zochin · 2019/11/19
hurdan tsug amidaraad neg uzdee,tegeed zasrahgui bol salsan n deer bzde
You · 2019/11/19
Iim hun uneheer bdag shuu. Huuhed joohon bhad iim bsan bol nasaaraa ingej l amidarna ih hezuu
zochin · 2019/11/19
Shiidveree l daga