Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнийг шатахууны үнийн өсөлттэй холбогдуулан арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн нэмэгдүүлэхээр болсон талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдсэн.

Хот хоорондын нийтийн тээврийн үнэ тариф Архангай аймаг руу 45,000-58,000 төгрөг бол Баян-Өлгий 160,000 харин хамгийн үнэтэй нь Ховд аймгийн Булган сум руу 172,000 төгрөг аж. 

Дээрх үнэ тарифыг нэмэгдүүлэх гэж буйтай холбогдуулан албаны хүнээс тодруулахад,  “Аймгуудаас авсан үнийн дүнгийн судалгаа Зам тээврийн яаман дээр эцэслэн батлагдсан тул одоохондоо бид ерөнхий мэдээллийг л нийтэд зарласан. Үнийн дүнгийн талаарх нарийн мэдээллийг энэ сарын сүүлээр эцэслэн олон нийтэд зарлах бөгөөд одоогоор тодорхой хэлэх боломжгүй” гэсэн хариултыг өглөө. 

Ингээд одоогийн үнийн тарифыг танилцуулж байна.