Түймрийн хохирол тогтоох ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүлэг Халхгол сумын төвөөс Нөмрөгийн дархан цаазат газар руу ниссэн талаар Нөмрөгийн Дархан Цаазат Газрын захиргаанаас мэдээллээ. 

469.0 мянган га буюу 79.8% нь түймэрт өртөөд буй Нөмрөгийн ДЦГ-ын хохирлыг үнэн бодитой гаргахын тулд бүх цэгүүд дээр очих хэрэгцээ шаардлага байгаа ба машин техник явах бололцоотой бүх газраар нь явсан хэдий ч цааш уул, хад асга, даваа гүвээ ихтэй, намаг шавартай, цас хялмаалсан байгаа учир машин техник явах боломжгүй байгаа аж. 

Иймд тус шинжээчдийн баг нь ДЦГ-ын бартаа саад ихтэй, авто тээврээр хүрэх боломжгүй цэгүүдэд хүрч түймрийн хохирлын хэмжээг тогтоохоор хамтран ажиллах юм байна.