"UBS" телевизийн сэтгүүлч, хөтлөгч П.Одгэрэлийг "Universe best songs”-ийн хөтлөгч гэдгээр нь үзэгч олон илүү сайн танина.

Харин сүүлийн хэдэн өдөр зарим хэвлэл мэдээллийн сайтуудаар түүнийг "Г.Баярсайхан П.Одгэрэлтэй амраглах болсон юм биш биз" гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн.

Тэгвэл энэхүү ташаа мэдээлэлд хөтлөгч П.Одгэрэл хариулт өгснийг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Тэрбээр "Хүний машинд хамаагүй суултгүй цаг болж. Цэлмүүн бид хоёрыг дотно гэдгийг хүмүүс мэднэ. Гурван жилийн өмнө дуурь үзэх гэж явахдаа нагац ахынх нь машинд сууж яваагаа ч мэдээгүй юмсан. Тухайн үед Цэлмүүний эгч сайхан сэтгэл гарган уг машинаар хүргэж өгсөн юм даг. Гадуур гараад байгаа хачин жигтэй мэдээнд эмзэглэж байгаа ч худал зүйлээс болж мөрөөрөө яваа би болон гэмгүй сайхан амьдарч байгаа гэр бүл яасан гэж хохирох ёстой юм" гэлээ.

Д.Ана

Өөрийн эзэмшилд байдаг төмөр хүлгүүдээ морьтой адилтгаж, тэднийгээ амьтай гэж бодон, хол газар явахдаа машиныхаа зулайг илж “Миний хүлэг сайн шүү. Хүссэн газар минь хүргэж өгдөг шүү”  гэх мэтээр ярьж явдаг нэгэн эрхэм бол УИХ гишүүн Г.Баярсайхан. 

Тэрбээр “9565 УНР”  гэх улсын дугаар бүхий  “Инфинити QX56” маркийн тас хар машин хөлөглөдөг бөгөөд уг машиныхаа тухай  нэгэн мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа “Энэ тэрэг бол “Nissan” жипний дээд ангиллын тэрэг. Морьтой зүйрлэвэл би их сайхан зандан шоо дөрвөлжин машин унадаг” хэмээн тайлбарласан байдаг.

Харин “Univers best songs” нэвтрүүлгийн хөтлөгч П.Одгэрэл түүний “9565 УНР” улсын дугаар бүхий “Инфинити QX56” маркийн машин хөлөглөн хаа сайгүй хүргүүлж явдаг байсан нь гэрэл зурагчдын дуранд өртөн үлджээ.

Эндээс харахад УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, хөтлөгч П.Одгэрэл хоёр эрхэм гишүүний “зандан шоо шиг дөрвөлжин машин”-ыг дундаа хэрэглэдэг болох нь батлагдаж байгаа юм. Бүр лавшруулан ухах аваас олны танил эрхмүүд маань нууц амрагийн харилцаатай юу? гэх өөр нэгэн асуулт ч урган гарч ирж байна. Гэрэл зураг юу өгүүлнэ вэ?
- See more at: http://yellow.time.mn/content/43087.shtml#sthash.LgrK2KUq.dpufХүний машинд хамаагүй суултгүй цаг болж. Цэлмүүн бид хоёрыг дотно гэдгийг хүмүүс мэднэ. Гурван жилийн өмнө дуурь үзэх гэж явахдаа нагац ахынх нь машинд сууж яваагаа ч мэдээгүй юмсан. Тухайн үед Цэлмүүний эгч сайхан сэтгэл гарган уг машинаар хүргэж өгсөн юм даг. Гадуур гараад байгаа хачин жигтэй мэдээнд эмзэглэж байгаа ч худал зүйлээс болж мөрөөрөө яваа Би' гэмгүй сайхан амьдарч байгаа гэр бүл яасан гэж хохирох ёстой юм.