Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг нэг сар хорино
2019/11/21
Авлигатай тэмцэх газраас Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга асан М.Баасандоржийг албан тушаалаа урвуулан ашигласан авлига байж болзошгүй гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдөр цагдан хорьсон байна. Түүнийг шүүгчийн захирамжаар цагдан хорих 461-р ангид нэг сарын хугацаатай хорьж, шалгахаар болжээ.
Өнгөрсөн тавдугаар сард тэрбээр тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн сахилгын шийтгэл хүлээж, албан тушаал буурсан байдаг.
Зочин · 2019/11/22