"Боловсролын сайд Л.Гантөмөрийн туслах,  БШУЯ-ны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Лодойсамбуу төрсөн өдрөө тэмдэглэж байгаад бааранд албан тушаал, амжилтандаа бардамнаж хамт явсан нэгэнтэйгээ нудрага зөрүүлсэн байна. Зодоон цагдаа сэргийлэх дуудсаны эцэст намжсан гэж эх сурвалж хэллээ" гэх мэдээлэл нэгэн цахим сайтад гарсан юм.

Уншигч та бүхэн Ч.Лодойсамбууг "Гамбир ток шоу" хөтөлдөг байснаар нь андахгүй сайн танина. Тэрбээр "Шууд" телевизэд сэтгүүлчээр ажиллаж байхдаа тус нэвтрүүлгийг бэлтгэн үзэгчдэдээ хүргэдэг байсан юм. 

Түүнээс дээрх зодооны талаар тодруулахад тэрбээр "Зохионо зохионо гэхэд ингэж худлаа зохиохгүй байлгүй дээ. Хүн андуурсан байх. Би архи уудаггүй, бас бааранд ороогүй их удаж байна. Хүн андуурсан юм байна л даа би төрсөн өдрөөрөө бааранд ороогүй ээ найзуудтайгаа сууж хоол идэж караокед орчихоод л амарсан.  Ийм зүйлийг мэдээ, мэдээлэл гэхгүй ээ арай өөр хүнд хэрэгтэй юманд цаг заваа зарцуулаасай л гэж хүсье дээ" хэмээн хариулсныг энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Х.Даваа