Сонгуулийг "50+26" гэдэг хувилбараар зохион байгуулах уу?
2019/12/01
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Сонгуулийн тухай хуулийн талаар санал солилцож эхний хувилбараа танилцуулсан байна.
УЗ-ийн хурлаас ямар нэгэн улс төрийн шийдвэр гаргаагүй бөгөөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, үүнийг "50+26" гэдэг хувилбараар зохион байгуулбал сонгуульд ялах боломжтой гэсэн танилцууулга хийгдсэн тухай эх сурвалжууд өгүүлж байна. Сонгуулийн хуулийг ирэх долоо хоногт хэлэлцэх хүлээлт байсан боловч УИХ-ын чуулганы ирэх долоо хоногийн хуваарьт оруугүй байнa. Хэрэв МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулсан хувилбар дэмжигдвэл сонгогчид тухайн тойрог дээр өрсөлдөгчдөөс сонголт хийхээс гадна, жагсаалтаар нэр дэвшиж буй нэр дэвшигчдээс нэг сонголт хийх юм.
Э.Сүрэн
Зочин · 2019/12/01
Энэ нам эрх мэдлээ дахин авах гээд л ийм юм сэдэж байна ундсэн хуулийг оорсдоо ашигтайгаар оорчлсон одоо сонгуулын хууль оорчлох гээд сонин юм хийж байна даа ард тумэн мэдээд дунгээ тавина даа