УИХ-ын гишүүн Г.Баярсайханы ээлжит "шинэ санаа" бүтэх болов уу!
2014/03/25
Шинэлэг санаа үе үехэн гаргачихдаг эрхэм бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан. Даанч түүний санаа дандаа болж, бүтдэггүй. Тэрбээр олны дургүйцлийг хүргэсэн ээлжилт мэдэгдлээ өнөөдөр хийлээ. Тодруулбал, тэрбээр төрийн албан хаагчид өглөөний 08.00-10.00 цагийн хооронд дуртай цагтаа ажилдаа ирээд, орой 17.00-19.00 цагт дуртай цагтаа явах эрхтэй болбол тохиромжтой гэлээ.
Түүний энэ санаа тоглоом уу аль эсвэл хийх ажилгүй хэмээн цолуулдаг төрийн албан хаагчдыг давараах гэж байна уу? Хэрвээ санал үнэхээр хэрэгжиж эхэлбэл нөгөө хэдэн төрийн албан хаагчид нь бүүр ч ажил дээрээ харагдахгүй болох биз ээ. Тэдний ард иргэд бухимдаж хувийн болоод улсын ажил явахгүй дээрээ тулах нь тодорхой.
Г.Баярсайхан гишүүний эл санал тийм ч зөв санаа биш байлаа.
Д.Ана
Зочин · 2014/04/03
Uu ***** ee