Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн өнөөдөр алтан хуримаа хийнэ гэв
2014/03/25
1962 оноос уран зохиол бичиж эхэлсэн 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайг монгол хүн бүр танина. Тэрбээр өнөөдөр алтан хуримаа хийхээр зэхжээ.
Тэрбээр гэргийтэйгээ нэгэн гэр бүл болоод 52 жилийг хамтдаа үдсэн байна. Түүний хань С.Баасан Б.Лхагвасүрэн гуайн олон бүтээлд шингэсэн байдгийг уран зохиол сонирхогч хүн болгон мэднэ. Монголд түүн шиг олон уран бүтээлдээ ханийхаа тухай туурвисан хүн байхгүй биз.
Монголын нийгэмд үлгэр дуурайлал болсон нэгэн сайхан гэр бүл өнөөдөр 17.00 цагт “Баянгол” ресторанд алтан хуримаа хийх гэнэ. Тэдний алтан хуримд урлаг, соёлын олон эрхмүүд уригдсан аж.
Д.Ана