Ан хийж байхдаа сум алдан нэгнийхээ аминд хүрчээ
2019/12/16
Увс аймагт хамтдаа ан хийж байхдаа санамсар болгоомжгүйгээр нэгийгээ сум алдаж буудаж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан байна.
Хэргийг тодруулбал, энэ сарын 14-ний өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт буудуулж, нас барсан хүнийг хүргэж иржээ. Шалгалтын явцад амь хохирогч нь Улаангом сумын харьяат, 56 настай С болох нь тогтоогдсон бөгөөд талийгаач баруун даландаа буудуулсны улмаас амь насаа алдсан байсан аж. Амь хохирогч нь мөн сумын харьяат 39 настай Б-тай хамт ан хийж явсан ба үргээлгэ хийж байхдаа сум алдаж, санамсар болгоомжгүйгээр хүний аминд хүрсэн гэх мэдээлэл байна. Хэргийг Увс аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Зочин · 2019/12/17
Хохь нь мөрөөрөө байхгүй амьтан алах гээд байдаг хүмүүст таарсан үхлийг нь бурхан оноожээ
Зочин · 2019/12/17
2 хүний амь хохирсон гэж ойлгохоор бичжээ.
Зочин · 2019/12/17