Г.Дэнзэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн ч улсад учруулсан 17 тэрбум төгрөгийн хохирлоо төлөх ёстой
2019/12/17
Хүргэн хүү Г.Дэнзэн нарын хэрэг ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ хугацаагаар хэрэгсэхгүй болж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл хэрэг нь хаагдсан ч гэсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тул улсад учруулсан хохирлоо төлөх хууль эрх зүйн зохицуулалт байгаа бөгөөд энэ ажлыг прокурорын байгууллага хариуцан хийх ёстой болж байна.
Тодруулбал, Г.Дэнзэн УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь нарын улсад учруулсан хохирлыг төр нэхэмжлэх эрхтэй. Төрийг прокурорын байгууллага төлөөлөх бөгөөд энэ ажиллагааг хариуцсан “мэргэжилтэнтэй” болсон юм.
Хэргийг эргэн санацгаая, Ерөнхий сайд асан Д.Алтанхуягийн хүргэн, хөрөнгө завшсан хэргээр олонд танигдсан Г.Дэнзэнг АТГ-аас эхнэрийнхээ нэр дээр байдаг “Говь повер” ХХК-ыг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан хэрэгт сэжигтнээр татсан байдаг. Улмаар гэрт нь болон ажлынх нь өрөөнд нэгжлэг хийх үед ажлын өрөөнөөс нь 19500 евро, хоёр сая төгрөг, 300 ам.доллар бэлнээр гарч ирсэн байна. Нэгжлэг хийх өдөр еврогийн ханш 2400 төгрөгтэй тэнцэж байсан бол ам.доллар 2000 төгрөгийн ханштай байсан бөгөөд нийт мөнгийг 49 сая 400 мянган төгрөг гэж үнэлсэн юм. Улмаар Г.Дэнзэн нарыг яллах саналтайгаар шүүхэд шилжүүлж байв. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, ”Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн нартай холбоотой хэргийг 2017 оны дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүж Г.Дэнзэнд 3,6 жил, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурьт хоёр, Г.Түмэнхүү, Т. Төгсбаяр нарт тус бүр хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноох шийдвэрийг гаргасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх ч тэдний ялыг хэвээр нь үлдээсэн. Харин Г.Дэнзэн нар уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хурал Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм. Прокурор дээр хэрэг хянагдаж байх хугацаандаа хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдав.
Г.Дэнзэн өөрийгөө цагааах ёстой гэж хүсэлт гаргсныг нь прокурор хянаад, яллах саналтйагаар шүүхэд шилжүүлэв. Шүүхээс гэм буруутай ч гэсэн эрүүгийн хариуцлага хүлээхээргүй байна гэж шийдсэн. Тэгэхээр Г.Дэнзэн, Я.Батсуурь гэм буруутай гэж шүүх үзсэн болохоор прокурорын байгууллагаас төрийг төлөөлөн хохирол нэхэмжлэх эрхтэй гэсэн үг. Ялтан болохоос чөлөөлөгдсөн ч улсад учруулcан хохирлоо төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.
Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг. Хэний хүргэн, хамаарал бүхий этгээд байхаас үл хамаарч Г.Дэнзэнд хууль тэгш үйлчилж, улсад учруулсан хохирлыг төлүүлэх ажлыг прокурорын байгууллагаас хийх л үлдлээ.
А.Баярмаа
Zochi · 2019/12/17
17 terbum hohirol baihgui shdee zavdsan bolohoos avch amjaagui
Зочин · 2019/12/17
hohirloo toloo. hoon heletseh huuli batalsan radnaaseded yamar hariutslaga tootsoh bee
Зочин · 2019/12/17
hoon heleltseh hugatsaagaar yl zabshigchid mongoloos zailaa