Елена Голунова таван настайдаа анх удаа нэгэн танихгүй хүнийг олж харсан гэдэг. Тухайн үедээ бяцхан охин өөрийгөө нас барсан хүний сүнсийг харж байна гэж мэдээгүй аж. Түүний ээж нь эмч байсан ч охиныхоо ярьсныг шууд л үгүйсгэн энэ талаар аавдаа ярихгүй байхыг хатуу анхааруулсан байна. Тэрбээр том болох тусмаа зөвхөн харагдаж буй сүнстэй ярилцаад зогсохгүй нас барагсдын дуу хоолойг сонсох болсноо мэдэрч эхэлжээ.

Зөн билгийн тулаан 13-ийн шилдэг оролцогч Елена Голунова “Сибирийн “шулам” гэгддэг хар домын шидтэн,  өнөөдөр Монголд ирлээ. Тэрбээр анх удаа Монголд зочилж байгаа бөгөөд өөрийн найз болон “Зөн билгийн тулаан” реалити шоуны 6 дахь улиралын ялагч хүү Влад Кадонийн хамт ирсэн юм.

Түүний хүү Влад Кадони 2013 оны арваннэгдүгээр сард Монголд ирээд буцсаныг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ.  Түүний хүү монголд зочлох үедээ “Миний тав дахь үе Монгол хүн байсан” гэж хэлж байсан удаатай.

 

Д.Ана