Монголын үе үеийн миссүүд болох “Мисс монголиа аялал жуулчлалын холбооны тэргүүн мисс Б.Гантогоо, "Андра модель агентлаг"-ийн захирал, мисс Х.Бадамгэрэл нарын санаачлагаар эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг аян өрнүүлж буйгаа дуулгасан. Тэгвэл тэдний сайн үйлсийн аяны өрнүүлж эхлэжээ.

Мисс Х.Бадамгэрэл "Манай гэр бүл" нэртэй халуун дулаан инээд хөөр, гэгээлэг бүхэн шингэж гэрэлтсэн сайхан энергитэй асрамжийн газар очлоо.

Эдгээр хүүхдүүд бүгд эцэг эхээ мэдэхгүй тэд энэ тэнд энэ хөөрхөн хүүхдүүдийг зүгээр л орхиод явчихсан. Хэдхэн хоногтойгоосоо л энэ гэр бүлийн нэг гишүүн болж нэмэгдсэн. Сурлага, урлаг авьяасаараа тэргүүний сурагчид. Хэдхэн цагийг ч гэсэн тоглож ярилцаж бас хайрлаж бас эмзэглэж өнгөрүүллээ.

Ийм жоохон ирээдүйд зорилготой тэмүүлэлтэй нэгэн болохын төлөө мэрийж суралцаж байна. Тэдний нүднээс бас хэлж байгаа үгнээс гутарсан гунигласан зүйл нэг ч мэдрэгдсэнгүй. Хичнээн хайр хүрэм...

Бидний ирээдүйг ингэж зөв хүмүүжүүлж сургаж хайрлаж байгаа “Манай гэр бүл” асрамжийн газрын хамт олонд талархаж  баршгүй. Цаашдаа бүх чадлаараа тусалж хүүхдүүд дээрээ очиж гэмгүй цайлган харцнаас нь цалгисан инээд хуурийг нь сонсож хайрыг бас хатууг мэдрэх болно. Та бүхэнд бас нэгдэхийг уриалж байна” гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Д.Ана