Оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 420 мянган төгрөг болсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож даатгалаа төлдөг иргэд сард 56700 төгрөг төлөхөөр болсныг НДЕГ-аас анхаарууллаа.

Сайн дурын даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс төлж байсан иргэдийн тухайд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420.0 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосонтой холбогдуулан энэ хэмжээнээс тооцож шимтгэлээ төлснөөр гэрээний хугацаа сунгагдсанд тооцох юм.  Сайн дурын даатгалыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс төлдөг байсан иргэд, шимтгэл төлөх хугацаа, сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоо өөрчлөх зэрэг гэрээгээ зайлшгүй шинэчлэх шаардлагатай иргэд, түүнчлэн анх удаа сайн дурын даатгалд хамрагдах бол харъяа Нийгмийн даатгалын хэлтэстээ өөрийн биеэр очихыг зөвлөлөө.

Эх сурвалж:www.polit.mn