Америкийн Минеаполис хотын оршин суугч 38 настай Кателла Даш эр хүйстэй төрсөн ч 23 насандаа хүйс солиулах мэс засалд оржээ. 

Тэрээр өдийг хүртэл хэд хэдэн удаа гоо сайхны мэс засалд орж, эхээс төрсөн биеэ танихын арга үгүй өөр болгожээ. Одоо түүний хувьд хөхөө улам томруулах хүсэлтэй байгаа ч эмч нарын зүгээс энэ нь амь насанд аюултай гэж үзсэн байна. Хүйсээ солиулсан эрийн хамгийн том зорилго нь хүүхэлдэй шиг төрхтэй болох аж.