Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Хойд агуйтын Санж, Сүвээ  улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар их хэмжээний мод бэлтгэсэн иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Энэ тухай мэдээлэл тус аймгийн Хархорин сум дахь цагдаагийн хэлтэст мэдээлэгдсэний дагуу холбогдох шалгалтыг хийсэн аж. Ингэснээр сум дундын прокурорын газраас энэ сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд хяналт тавин ажилласан байна.

Х.Даваа