Монголын спортын ертөнцөд нэгэн дуулиан тархсан нь олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокс руу “урвасан” тухай мэдээлэл байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.

Тэгвэл тэрбээр  энэ асуудлаараа ярилцахаар АНУ-ыг зорьсон. Мэргэжлийн  боксын дэлхийн томоохон мэргэжлийн боксын тулаан зохион байгуулдаг “Ton Ранк” компанийн ерөнхийлөгч Боб Арум манай гавьяатыг мэргэжлийн рингэнд урьсан байна. “Toп Ранк" компанид мэргэжлийн боксын олон шилдэг тамирчин харъяалагддаг аж.

Америк улсыг зорихоосоо өмнө өөрийн цахим хуудаснаа гэр бүлийнхээ хамт авахуулсан зургуудаа нийтэлж байсан билээ. Энэ удаад тэрбээр хөөрхөн Т.Гийх-од хүүдээ  өөрийн нэрийг бичсэн малгай бэлэглэжээ.

Д.Ана