Олны хайр талархалыг их хүлээж байсан Жавхлан, Баясгалан гэдэг хоёр дуучин цагтаа Монголчуудыг зохиолын дуутай танилцуулж байсан гэвэл нэг их буруутахгүй. Энэ хоёроос хойш хослон дуулах хосуудын цуваа ч тасраагүй юм. Тэгвэл өдгөө тэд нэг нь улсын их хурлын гишүүн болж, нөгөө нь бизнест хөлөө хэдийнээ олсон эрхэмүүд болцгоосон. Зохиолын дууны ханхүү гэгдэж явсан МУГЖ С.Жавхланг "Донж"-ийн Б.Төгөлдөр агсан өөрчилж чадсан гэдэг.