Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын хэргийг ДАХИН прокурорт буцаалаа
2020/01/15
Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийг өчигдөр зөрчлийн болон эрүүгийн хэргээр шүүх хурал тус тус болсон. Тодруулбал,
- Э.Бат-Үүл 2019 оны зургаадугаар сард "Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна" гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Уг нийтлэлтэй холбоотойгоор ЕТГ-ын дарга Э.Энхболд болон Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар цагдаагийн байгууллагад тус тусдаа хандсан. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагаас Э.Бат-Үүлийг төрийн тэргүүнийг болон ЕТГ-ын дарга З.Энхболдыг гүтгэсэн гэж үзэж, Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар хоёр сая төгрөгөөр хоёр удаа торгох шийдвэрийг гаргасан. Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нь З.Энхболдын нэр төрлд халдсан гэж үзсэн бөгөөд үүнийг эсэргүүцэн Э.Бат-Үүл давж заалдах шатны шүүхэд хандсан. Өчигдөр /2020.01.14/ давж заалдах шатны шүүхэд шүүх хурал болов. Энэ үеэр Э.Бат-Үүл шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул шүүх хуралдааныг хойшлуулав.
- Э.Бат-Үүлийг өчигдөр /2020.01.14/ хүүгийнх нь хамт эрүүгийн хэргээр мөн шүүх хурал болсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгагдсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүсэн. Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнчигдөр /2020.01.14/ орж урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэн асуудлыг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тул шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
Зочин · 2020/01/16
Салга Сааралаа чи ямартайч булхай луйвар хийсэн л байна ш дээ? Одоо гэмгүй хүн болох гэж ла ла ла гээд хэрэггүй ээ. Үнэхээр гэмгүй бол чи өдийд яаж чарлаж яаж тэлчигнэхийг чинь ард олон бүгд мэдэж байгаа ш дээ ЛАЛАРАА
Монголын шүүх хууль ч гэж дээ · 2020/01/15
Эрхтэн дархнуудад үнэхээр шүүх, хууль үйлчлэхгүй юм аа. Ингэж байгаад замхруулах нь дээ
Бурхан · 2020/01/15
Нэмээд АСЕМ-ийн олон арван тэрбумын луйвар, Арэлбусын 12 тэрбумын луйвар, Гэр хороололын дахин төлөвлөлтийн луйвар гээд маш олон луйвар дээрмийн хэргийг шалгах хэрэгтэй. Бас дээр нь Зоригийн аллагын хэрэг
Зочин · 2020/01/15
Өргөн салга хуссан мөнгөөрөө хахуулдаад бнуу
Зочин · 2020/01/15
энэ салга нөхрийг дарах ганц асуулт нь Зориг агсны талаар л асуучих ,тэгэнгүүт л сэдрээд зүрх нь оволзоод дуугүй болно,мөнгө хууль ярьвал нэг юм яриад аргацаагаад байх л хүн