Өнгөрч буй энэ долоо хоногт улс төр хийгээд нийгэмд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Улс төр:  Ирэх хаврын сонгуульд нэр дэвшигчид тодорч эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны асуудал хариуцсан зөвлөх, сэтгүүлч Гантөмөрийн Уянга УИХ-ын 2020 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр болжээ.

Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа: "Би АН-аас нэр дэвшинэ. Хүн болгон асуугаад төвөгтэй юм, нэгмөсөн хариулъя!" гэж бичсэн байна.

Г.Уянга нь УИХ-ын сонгуульд өмнө нь Иргэний Хөдөлгөөний Нам, Монголын Ногоон Нам, Монголын Социал Демократ намын "Иргэний эвсэл"-ээс нэг, бие дааж нэг, МАХН, МҮАН-ын "Шударга Ёс" эвслээс нэг, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвслээс тус тус нэр дэвшиж байсан юм.

Мөн Н.Батбаярын охин Б.Жаргалан Архангай аймгаас УИХ-ын сонгуульд дэвшихээр санаархаж бэлтгэлээ базааж эхэлсэн гэнэ.  

Өдгөө АН-ын ҮЗХ-ны гишүүн, Бодлогын салбар зөвлөлийн дарга гэх статустай тэрбээр  аавыгаа гишүүн байх үеэс л АН-д элсэж, хурал, цуглаанд нь гүйх болсон гэдэг. “Аав бид хоёрын характер адилхан. Асуудлыг хүлээж авч байгаа байдал нь ч төстэй сонирхол ч ижил” гэж ярьдаг тэрбээр аавынхаа хамгийн сайн зөвлөгч нь гэх. Тэр ч бүү хэл алдарт 68 хувийн татварыг анх санаачилсан хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур. Тодруулбал, Н.Батбаярын УИХ-ын гишүүн байхдаа батлуулсан Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулах тухай хуулийн төслийг түүний охин Б.Жаргалан анх санаачилсан гэдэг. Гэвч түүний санаачилсан энэ хуулиас болж Монголын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учирч, нэлээдгүй шүүмжлэл дагуулсны эцэст хуулийг хүчингүй болгож байв. Тухайлбал, уг хуулийг батлуулсны үр дүнд гаднын олон хөрөнгө оруулагч манайхаас гарч, жилд 15 тонн алт Монголбанкинд тушаадаг байсан нь 2.2 тонн болтлоо унаж, алтны компаниуд дампуурсан зэрэг муу үр дагаврууд хөвөрдөг. Ингэж аавын “зөвлөх” охины санаачилсан хууль монголын алтны салбарыг унагаагаад зогсохгүй, Монголын ганц “саалийн үнээ” Эрдэнэт” -ийг жинхэнэ утгаар нь сорон мөлжиж, техник, технологийн шинэчлэлт хийх ч боломжгүй болгож байсан зэрэг нь хэвлэлээр ил болсон байдаг. 

Түүний аавын хувьд ч Монголын төрд зүтгэж, Эдийн засгийн яамыг хариуцаж байхдаа энэ мэтээр улсын эдийн засгийг хөгжүүлэх бус элгээр нь хэвтүүлж байсныг олон хүн мэднэ. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамыг толгойлж байх үед нь “Монгол Улсыг олон улсад барьцаанд тавин баахан мөнгө оруулж ирээд, улсын төсвөөс гадуур цацдаг л ажил хийдэг” гэлцдэг байв. 

-МАН-ынхан тойргоо буцаалдаж эхлэв бололтой-

Өнгөрсөн сонгуулиар Сэлэнгэ аймагт МАН-аас Н.Оюундарь ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Тэрээр Сэлэнгэ нутгийн хүн биш ч гэлээ өргөмөл өвөг эцгийнхээ нэрийг ашиглан нутгийн иргэд­ийн итгэлийг хүлээсэн байдаг.  Тойргоо булаацалдсан гишүүн Н.Оюундарь, Д.Өнөрболор нарын хэрүүл нэг юм дуулгана шүү!

Нийгэм: Дипломтой үйлчлэгч, цэвэрлэгчтэй болсны горийг бүрэн дунд боловсролтой ажилгүй иргэд амсаж байна

Зарын сонингийн хуудас эргүүлэх төдийд ажилтан авах зар олон янзаараа тавигдсан байдаг. Тэгвэл ихэнх ажлын байрны  хамгийн эхний шаардлага нь "ДИПЛОМ" гэсэн байдаг бөгөөд үүнээс үүдэж нийгэмд ажилгүйдэл үүсэх гол шалтгаан болоод буй. Үргэлжлэлийг эндээс уншина уу

Хавтаст хэрэг: Хүргэн хүү Г.Дэнзэнгийн гэм буруутайг нотлох баримтууд-

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн гэдгээрээ олон нийтийн танил болсон хүн бол Г.Дэнзэн. Түүний гэм буруутай нь тогтоогдсон ч эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

Тэгвэл хүргэн хүү Г.Дэнзэнгийн гэм бурууг тогтоосон хэргийн нотлох баримтуудаас хүргэж байна. Үүнийг хүргэж байгаагийн учир нь хүргэн хүү Г.Дэнзэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн ч улсад учруулсан хохирлоо төлөх ёстой болохыг нэхэн сануулж байгаа зорилготой болно.

 

Баримтуудыг эндээс уншина уу   Харин баримт-2

Эдийн засаг:  2015 оны арваннэгдүгээр сард Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж нэгж бүтээгдэхүүнд ногдож байгаа онцгой албан татварын үнийг шатахуунд 400 мянга, дизель түлшинд 520 мянган төгрөг болгосон. Үүнээс хойш Монгол Улсад импортолж байгаа газрын тосны завсрын бүтээгдэхүүнүүд буюу онцгой албан татвар төлдөггүй бүтээгдэхүүний импортын хэмжээ нэмэгджээ.

2015 онд 16.2 мянган тонн нефть-химийн бүтээгдэхүүн импортлосноос керосин 4.3 мянган тонн, 2016 онд нийт 85.6 мянган тонн бүтээгдэхүүнээс 59.4 мянган тонн керосин, 12.6 тонн нафта тус тус импортолсон байна. Эндээс үзвэл Монгол Улсад жилд импортолдог газрын тосны бүтээгдэхүүний арав гаруй хувь нь онцгой албан тавар төлдөггүй газрын тосны завсрын болон нэмэлт бүтээгдэхүүн байгаа юм.

Гэтэл керосиныг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй “Ачит Ихт” ХХК, “Эрдмин” ХХК-иуд зэс уусган баяжуулах үйл ажиллагаанд бага хэмжээгээр ашигладаг. Илүү дэлгэрэнгүй эндээс уншаарай.

Спорт: Э.Оюунболдыг гүтгэсэн тул барилдана гэдгээ мэдэгдэв

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн дөрвөн төрлийн бодис илэрсэн билээ.

Иймд Э.Оюунболдын аваргын цолыг хүчингүй болгож, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргаж, Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн.

Үүссэн асуудалтай холбоотойгоор аварга Э.Оюунболд АТГ-т хандаж, допингийн шинжилгээ солигдсон гэх гомдол гарган, улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авах Ажлын хэсэгт багтсан зарим албан тушгаалтныг шалгаж эхэлсэн. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аварга Э.Оюунболд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн юм.

Аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэх маргаан шүүхийн шатанд үргэлжилсэн хэвээр байна. Дээрх асуудлаар Улсын аварга Э.Оюунболд "Өдрийн сонин"-д байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр “Миний нэр төрд халдсан, над руу залгаж дарамталж байсан хүмүүстэй цаашид хатуу тэмцэнэ. Наадмын өмнө над руу залгаж “Чамаас заавал допинг илрүүлнэ” гэж заналхийлж байсан удаатай. Намайг гүтгэсэн. Би удахгүй барилдана” гэжээ.

Соёл урлаг:Б.Чинбатад зориулсан тоглолтын уран бүтээлчид тодорчээ

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч зардал өндөртэй урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир манай урлагийнхан хандивын аяныг эхлүүлээд явж байгаа. Мөн монголын соёл, урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, рок попын “Niciton & Friends”, мэргэжлийн урлагийн байгууллагуудын “Аравт”тоглолт хийхээр болсон бөгөөд тус тоглолтуудын уран бүтээлчид тодорчээ. Тоглолтын дэлгэрэнгүй эндээс уншина уу