Орчин цагийн "атаман"-ууд
2014/03/29
Энэхүү зураг дээрх хоёр эрхэм бол "Орчин цагийн атаман"-ууд. Тэдний нэг нь монголын драмын урлагийн хамгийн отгон нь гэгдэх “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай. Тэрбээр “TV5 “ телевизийн сэтгүүлч Н.Насанжаргалтай гэр бүл болсон. Тэд өдгөө хоёр хөөрхөн хүүхдийн ээж, аав болон жаргалтай амьдарч байгааг уншигч та бүхэн андахгүй биз ээ.
Харин нүдний шилтэй эрхэм нь жүжигчин Эрхэмбаяр. Тэрбээр гэр бүлийнхээ тухай хэвлэлд ярьж байсан удаагүй. Мэргэжлийн сургуулиа дүүргэж найман жил УДЭТ-т ажилласан түүнийг драмын тайзнаа тоглосон уран бүтээлүүдээр нь олон нийт хэдийнэ мэднэ. Тэрбээр “Парисын дарь эхийн сүм”, “Атга нөж”, “Ану хатан”, “Саран хөхөө” зэрэг гайхалтай бүтээлүүдэд тоглож байсан юм.
Д.Ана
Зочин · 2014/03/30
ene ts****aa hartsab gitar baritsan ni bansh bataa yu ene 3 ynziin shuu