"Univers Best Songs" наадмаас төрөн гарсан олон сайхан авьяаслаг залуу уран бүтээлчид бий. Тэдний нэг нь реппэр А.Дөлгөөн. Тэрбээр "UBS MUSIC VIDEO AWARDS" наадмын "Шил­дэг имиж бүрдүү­лэлттэй кпип"-ээр  "20 нас" дуу шал­гарсан байсан билээ.

Саяхан тэрбээр шинэ дуугаа бичүүлэхээр продюссертэйгээ хамт БНСУ-ыг зориод байгаа. Түүнийг Солонгос улсын иргэншилтэй хэмээдэг. Энэ талаар түүнээс тодруулахад "Би Солонгосын иргэншилтэй. Гэхдээ ганцхан иргэншлээс болоод Дөлгөөн солонгос болчихгүй шүү дээ. Солонгост надаас “Аль улсын хүн бэ” гэж асуухад би Монгол л гэдэг. Яагаад Солонгос иргэншилтэй байж болохгүй гэж. Монгол бол миний эх орон. Эх орон минь миний хамгаалагч гэж боддог" гэж хариулсныг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Д.Ана