Л.Оюун-Эрдэнэ сайд аа, “Андлалын өргөө”-нөөс арай их мөнгө “тоншчихсон” уу...
2020/02/20
Эрхэм сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан “Андлалын өргөө”-г барихад ихээхэн хүчин чармайлт гаргасан нэгэн. Тиймээс хоёр тэрбум төгрөгийн өртгөөр боссон “Андлалын өргөө” цогцолбор нь арвич айлын хашааны үүд гэхэд хилсдэхээргүй болсныг цахим орчинд шүүмжилж эхэлсэн. Үнэхээр анхны эх зураг ашиглалтад оруулж буй хоёрыг харьцуубал, хоёр тэрбум төгрөгнөөс хэтэрхий их мөнгийг нь тоншчихсон юм байна гэж хардахаас аргагүйд хүрнэ.
Энэхүү цогцолборыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ санаачилж, Батноров суманд Эхэн бүрд багийн Дэлгэр-Өлзийт хэмээх тахилгат хайрханы өвөрт босгоно хэмээн 2018 оны зургаадугаар сард шавыг нь тавьж, хоёр тэрбум төгрөгийн өртөгтэй гэдгийг ч дуулгаж билээ.
Ингээд 2018 онд дээрх мөнгөний 1.4 тэрбумыг улсын төсвөөс гаргуулж, 2019 онд үлдсэн 600 сая төгрөгийг гаргуулсан байдаг. Ингээд 18 метр өндөртэй, Чингис хаан, Боорчи нарын дүрслэл бүхий хөшөө бэлэн болсныг та зургаас харж болно.
Баригдаж дууссан хөшөө
Хөшөөний анхны макет
Уг нь түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ хэмээн том дуугарч байсан. Харамсалтай нь төсвийн хоёр тэрбум төгрөгөөр энэ зэргийн хөшөө босгочхоод түүхэн аялал жуулчлал хөгжүүлнэ гэж байгаа бол ёстой элэг, доог инээдэм болох байх. Эрхэм сайдын хийж бүтээж байгаа ажлууд нь бүгд ийм хэмжээнд явагдах бол Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй 17 сая ам.долларыг өөр зүйлд зарцуулсан нь хол дээр биз.
Сайд та Хэнтий нутгийнх байлаа гээд улсын төсөв, гадны зээл тусламжаар ганцаараа гараа угаах эрхгүй шүү.
Эх сурвалж: www.Erennews.mn
Зочин · 2020/02/20
ийм л юм сэтгэнэ дээ хөлдүүг дагаад далдганаад байгаа юм чинь тэрнээсээ тэнэг л байгаа
Zochin · 2020/02/20
Paaaaah ymr ih mungu veeeee
Зочин · 2020/02/20
УЙЛАХ ХҮҮХДИЙН ХОШНОГО УРЬД ӨДӨРӨӨ ӨМӨЛЗӨНӨ ГЭЖ ҮГ БИЙ ДЭЭ. ОЮУН-ЭРДЭНЭ ҮРГЭЛЖ ЭНЭ АЛБАН ТУШААЛ ХАМГААЛАЛТАНДАА ЯВАХ УУ.
zochin · 2020/02/20
ene oyun-erdene gedeg hun shudarga hun bish shu tarhian ugaalgahaan bolitsgoo
Зочин · 2020/02/20
Наад Оюун-Эрдэнэ бацаан чинь өөрийнхөө цүнх баригч өөр юу юу ч байдгийн тойрон хүрээлж явдаг нөхдүүддээ " Би сайд нарын сайд байна аайн" гээд л томроод бас болоогүй амьтан хүн зодоод явдаг гээд байсан, үнэн болвуу, ярьж амалж байснаас нь эхний ажил нь дуусаад байгаа нь энэ юм байна л даа, өөр юу юу нь нэг иймэрхүү элэгний юм болж дуусах бол, бүтэн нойртой хонох өдрүүд нь цөөрөх вий дээ
Зочин · 2020/02/20
arai arai tom tom dugarch shudarga yos yrisan bas neg hudlaa luivarchin bjee ene nuhur. Iim yum hiicheed ichdeggui yum bhdaa. Buhel buten 10 davhar barilga barih munguur arai ch dee6
Зочин · 2020/02/20
ингэж мөнгө олдог хүн байжээ хөөрхий
Зочин · 2020/02/20
Энэ бацаан удахгүй шорон суунаа. Уйлах хүүхдийн хошного их л умалзаж байгаа юм даа.
Зочин · 2020/02/20
Энэ