Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ
2020/02/21
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Говь-Алтай аймгийн Засаг дарга ажлын байрандаа архидан согтуурахгүй байх Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон.
Өөртэй нь холбогдоход үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс ёс зүйн хариуцлага хүлээлгэж ажлаас нь чөлөөллөө. Дараагийн Засаг дарга томилогдох хүртэл орлогч нь үүрэг гүйцэтгэнэ. Аймгийнх нь Цагдаагийн газрын даргатай нь холбогдсон. Хүн амины хэрэгтэй холбоотой асуудлыг нь шалагахад хамгийн багадаа 14 хоногийн хугацаа орно гэсэн" гэлээ.
Зочин · 2020/02/21
Зочин · 2020/02/21
одоо ч архи уудаггүй дарга байтугай жижүүр цэвэрлэгч ч олдохоо байжээ, Төрийн албан хаагч хүн угаасаа төрөөс гарсан шийдвэрээ л дагах ёстой баймаар тэгээд ч онцгой дэглэм тогтсон энэ үед албан өрөөндөө архидах нь ёс зүйгүй хэрэг дээ Хувь хүн талаасаа л харах хэрэгтэй дээ
Зочин · 2020/02/21
Ниргэсэн хойно нь хашгирав, бас попров.