БНСУ-д зорчоод ирсэн нийт 61 хүнийг ажиглалтад аваад байна
2020/02/26
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар сарын 24-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, Орхон аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирус илрээгүй.
2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Багануур дүүрэгт хоёр, Төв аймгийн Цээл суманд нэг, Орхон аймагт нэг, Баян-Өлгий аймагт нэг буюу нийт таван сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна" гэлээ. Түүнчлэн тэрбээр БНСУ-д зорчоод ирсэн иргэдийг ажиглалтад авсан. Тодруулбал,
- ХӨСҮТ-д зургаа,
 - Асралт мед эмнэлэгт 37 хүн,
 - аймгуудад 10,
 - мөн Улаанбаатар хотод гэрт нь найман иргэнийг тусгаарлан ажиглалтад орууллаа. Нийт 61 хүнийг ажиглалтад оруулсан.
 
Италийн Милан хотод загварын шоунд оролцоод өнөөдөр өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан монгол иргэн, Итали улсын хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчийн үзлэг, хяналтад оруулаад байгаа" хэмээсэн юм. Асралт мед эмнэлэгт тусгаарлан ажиглалтад оруулсан 37 хүнээс шинжилгээ авч, өдөр бүр эмчийн үзлэг хийж байгаа аж.






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					