МАН рейтингийн судалгаа явуулж, нэр дэвшигчдээ тодруулна
2020/03/09
МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, сонгууль угтаж хэд хэдэн шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг рейтингийн судалгаагаар тодруулах гэнэ.
Хуулийн дагуу нэр дэвшигчид тавдугаар сарын 16-наас хойш тодорхой болно. Тэгвэл МАН эхнээсээ судалгаагаа баталгаажуулж байна. Мөн 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй хүмүүсийг албан бусаар тодруулсан тухай мэдээлэл ч байна. Тухайн жагсаалтад 10 гаруй нэр байгаа гэх мэдээлэл бий.
Эх сурвалж:www.polit.mn
Зочин · 2020/03/09
Yg zuv ulsaa bodoj baival hamgiin zuv
Зочин · 2020/03/09