Олимпийн аварга Н.Түвшинбаярын дээрх зураг цахим хуудсаар тархаж эхэллээ. Энэхүү зургийг Х.Цагаанбаатар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм.

Дээрх зургийг харсан цахим найзууд нь "ээ аварга нүдээ яагаав ээ. Бокс тоглодог болоо юу" хэмээн хошигносон бас санаа зовсон сэтгэгдлийг ихээхэн бичсэн байна.

Гэхдээ аварга Н.Түвшинбаяр  "ямар нэг зодоон цохионы улмаас үүсээгүй. Бэлтгэлийн үеэр нүдэндээ эвгүй цохиулсан бага зэргийн гэмтэл" гэлээ.

Жудо бөхийн шигшээ багийн эрэгтэй тамирчид Герман Улсын Kienbaum төвд бэлтгэл хийж байгаа юм.

Д.Ана