Энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хариултыг онцолж байна.

Засгийн газрын харьяа 11-11 төвд Сангийн сайд Ч.Улаан ажиллах үеэрээ 50 мянгатын дэвсгэрт  хэвлэхээр ажлын хэсэг судалж байна гэж хэлсэн. Энэ талаар түүнээс тодруулга авсан юм.

Н.Алтанхуяг "50 мянгатын дэвсгэртийн хувьд би өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас асуусан. "Та бүхэн 50 мянгатын дэвсгэрт хэвлэх гэж байгаа юм уу" гэж асуусан. Гэтэл "үгүй" гэж хариулсан" гэлээ.

Мөн түүнээс  Сономпил сайд дулааны үнийг 2 дахин нэмэгдүүлнэ гэж мэдээлж байсан. Гэтэл тань дээр ирээд унаад байна хэмээн асуухад "Дулааны үнийг хоёр дахин өсгөнө гэдэг ойлголт угаасаа байхгүй. Цуурхал" хэмээн хариулсан юм.

Х.Даваа