"Амьдралд тавтай морил" олон ангит кинод тамирчин бүсгүй Маралаагийн дүрийг бүтээж үзэгчдийн танил болсон жүжигчин бол Ариунка буюу Ариунцэцэг билээ.

Өдгөө тэрбээр “Эмоци” продакшинд жүжигчнээр ажиллаж байгаа гэдгийг уншигч та бүхэн мэдэж буй биз ээ. Харин  түүний талаар таагүй мэдээлэл нэгэн цахим сайтын хуудаснаа гарсан юм.

Тодруулбал, жүжигчин Ариунка найз залуугаа хаясан гэх мэдээлэл цацагдлаа. Энэ талаар түүнээс тодруулга авснаа энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Жүжигчин Ариунцэцэг "Тийм зүйл огт болоогүй. Бид хоёр салаагүй. Найз залуу маань гадаадад сурч байгаа. Ташаа мэдээлэл байна" гэлээ.

Д.Ана