Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяагийн нэрээр хуурамч фэйсбүүк хаяг нээжээ
2014/04/03
Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяаг монгол хүн болгон танина.
Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд аялан тоглолтоор Дорнод аймгийг зорьсон юм. Харин түүний бие тоглолтын үеэр өвдсөн бөгөөд одоо ч бие нь сайн тэнхрээгүй байгаа аж.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.
Тодруулбал, "Сайн байна уу найзуудаа удаан пост бичээгүй шалтгаан нь би өвчтэй байлаа Дорнодын тоглолт гайхалтай сайхан болсон Дорнодын хөгжимт Драмын Театр шинээр баригдаж сайхан хамт олон бидэнд үйлчиллээ.
Гуравдугаар сарын 29 -ны 17 цагт тоглолт эхэлсэн. Би халуурч бас эхэлсэн тоглолт дуусч оройн Их тал айриш лоунжд VIP тоглолт үргэлжилж Дорнодын шөнийг 39 халуунтай үдэж маргааш нь замдаа бутэн өдөр халуурсаар УБ-т ирээд ээжийнхээ өтгөн байх уу цайг ууж л нэг халуун минь бууж хонож билээ. Эрүүл мэндийн хувьд дунд зэрэг байна" хэмээн сэтгэлээ найзуудтайгаа хуваалцжээ.
Мөн "тэгээд хотод ирсэн чинь Батмөнхийн Сарантуяа гэдэг шинэ фэйсбүүк зальжин хэсэг улсууд нээжээ. Миний ээжтэй авахуулсан зургийг минь profile picture болгосон байна тэр хуудастаа миний өмнөөс пост бичиж сурталчилгаа хийж байна. Энэ маш ноцтой юм боллоо" гэсэн юм.
Дашрамд дуулгахад, МУГЖ дуучин Б.Сарантуяа албан ёсоор би хоёр л хаягтай batmunkh sarantuya, дуучин Сарантуяа гэсэн цахим хаяг байгаа гэдгийг мэдэгдлээ.
Д.Ана