Шоуны ялагчаар Э.Ганболор тодорч 3 сая төгрөгийн эзэн боллоо
2014/04/04
УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболортой тайзнаа бус телевизийн реалити шоунд "хэмнэлт хэрхэн хийдгээ харуулахаа"-ын төлөө тулалдсан.
Тэд “МN-25 дугаар суваг” телевизийнхний бэлтгэж буй “Хорин нэгэн мянга” реалити шоуны анхы оролцогчид болсон юм. Тус нэвтрүүлэгт хоёр оролцогч тус бүрт нь зөвхөн хүнсэндээ зарцуулах 21 мянган төгрөг өгч, өөр мөнгөний эх үүсвэргүйгээр таван одтой “Corporate” зочид буудалд 10 хоног амьдруулсан билээ.
Зохион байгуулагчдын зүгээс өгсөн хөгжилтэй даалгавруудыг биелүүлж, нэвтрүүлгийн төгсгөлд хамгийн сайн хэмнэлт хийж, өрсөлдөгчөөсөө илүү мөнгөтэй үлдэж чадсан нь ялагч болох байсан. Тэгвэл өчигдөр орой тус шоуны ялагч тодорлоо.
Монголын телевизүүдээр гарч байгаагүй шинэлэг уг реалити шоу энэ сарын 24-нөөс эхлэн цэнхэр дэлгэцээр цацагдсан. Шоуны ялгачаар “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор тодорч 3сая төгрөгийн эзэн болсон юм.
Дашрамд дуулагахад, энэхүү шоуны үеэр тэрбээр 3 кг жин хассан гэнэ.
Д.Ана
Зочин · 2014/04/05
25 суваг өөрийнхээ ТВ г суртачилсан эдгээр хүмүүст уг нь мөнгө төлөх ёстой болов уу