Монголын отгон топ модель, шилдэг загвар өмсөгч С.Ариунбилэгт инэээж ч болохгүй, уурлаж ч болохгүй  нэгэн явдал тохиолджээ.

Тодруулбал, тэрбээр нэг газар орж бие засах гээд орох үедээ машинаа нэгдүгээр эгнээнд тавьсан аж. Гэтэл дөнгөж ороод гараад ирэх хооронд нь машинын ачаад явчихсан байж. Энэ тухайгаа топ С.Ариунбилэг "Ичиж амьдраасай бие засаад гараад ирэхийн хооронд машин ачаад явчихлаа гэнэ үү дэндүү муухай юм аа" хэмээн ихэд бухимдалтай байгаагаа найзууддаа дуулгажээ.

Хариуд нь "найзууд нь жолооч ирэхгүй 20 минут болвол ачна гэж хуулиндаа өөрчлөлт оруулмаар байгаа юм. Наадуул чинь бүр баяжиж дууслаа гэжээ. Мөн та 75 мянгаар бие зассан байна" хэмээн хошигножээ. 

Инээдтэй ч гэмээр ийм нэгэн явдал түүнд тохиолдсон байна.  Сүүлийн үед жолооч нь гарч ирчихээд байхад шууд л ачих асуудал байнга шахуу гардаг болсон энэ машин ачдаг дархан эрхтэй машинуудыг яалтай ч билээ дээ.

Д.Ана