Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг буюу Х.Бат-Ялалтын үнэ цэнэгүй матрын нулимс
2020/04/07
Өөрийгөө хуульч, өмгөөлөгч хэмээн бархирч, матрын нулимс унаган хэвлэлийн бага хурал хийдэг нийгмийн “гоц үзэгдэл”-ийн нэг бол Х.Бат-Ялалт. Чухам үнэнч шударгаар, ариухан цагаахан явж байхад нь хууль хүчнийхэн түүнийг баривчлаад үйлийг нь үзэж байгаа мэт сэтгэгдлийг тэрбээр нийгэмд төрүүлж байгаа.
Гэтэл үнэн хэрэгтээ цагдаа, прокурор, шүүхийнхэн нь цагаан дээр хараар бичсэн, хүн бүрт тэгш үйлчилдэг хуулийг баримтлан цагдан хорьсон юм. Өөрөөр хэлбэл тэрбээр шалгагдаж байгаа хэрэг дээрээ цагдаа дуудсан цагт очиж тайлбар өгөх ёстой ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа очоогүй юм. Тиймээс хууль хүчнийхэн ажлаа хийхийн тулд хуулийн хүрээнд түүнийг 30 хоног баривчилсан байдаг. Энэ нь хүний эрхийг зөрчөөгүй бөгөөд хууль хүн бүрт тэгш үйлчилдэг гэдгийг харуулсан үйлдэл болсон.
Гэтэл Х.Бат-Ялалт өөрийгөө гэм буруугүй мэт сэтгэгдэл нийгэмд төрүүлэхийн тулд өлсгөлөн зарласан. Улмаар хоёр хүний амь насыг эрсдэлд оруулсан юм. Тодруулбал, Х.Бат-Ялалтыг 461-р хорих ангид өлсгөлөн зарлаж байхад гадна талд нь хоёр бүсгүй өлсгөлөн зарлаж байсан юм. Гэвч тухайн бүсгүйчүүд нь анхнаасаа “хууль бусаар” буюу эмчийн үзлэгт ороогүй, хориотой буюу тусгай хамгаалалттай бүсэд өлсгөлөн зарлаж байсан. Нөгөөтэйгүүр тэдний биеийн байдал, амь нас эрсдэх магадлалтай байсан тул тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. Учир нь тухайн бүсгүйчүүдийн нэг нь хагалгаанд ороод удаагүй байсан тул гам алдаж бие нь муудах эрсдэлтэй байв. Харин нөгөө бүсгүйн биеийн байдал тогтворгүй буюу даралт ихэссэн байсан тул яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Хэрвээ хуулийн байгууллагынхан хуулиа барьж эмнэлгийн тусламж үзүүлээгүй байсан бол хоёр бүсгүйн амь нас, эрүүл мэнд Х.Бат-Ялалтын шоуны золиос болох байв.
Эндээс үзэхэд шударга ёс, хууль эрх зүй ярьдаг ч хэлсэн үг, тавьж буй шаардлагадаа өөрөө нийцдэггүй, хүн бол Х.Бат-Ялалт болж таарч байх шиг... Өөрийнхөө төлөө бусдын амь нас, нэр хүнд, эрүүл мэндээр “туг тахих”-ыг юман чинээ боддоггүй хүн шударга ёс, хүний төлөө гэж цээжээ дэлдэх нь хэр зохистой үйлдэл вэ? ... Бодох л асуудал
Зочин · 2020/04/07
Хууль хүн бүрт тэгш үйлчилдэг гэж шаал худлаа. Баяр Баярцогт Элбэгдорж нар Батялалтын дэргэд 100 цаазлуулсан ч багадах ихээ том ялтай атал хэвлэл мэдээллээр гошгорцгоогоод байхад тэр хуулийн тэгш шудрага үйлчиллийн талаар гуцаж чалчаад яахав дээ.
Зочин · 2020/04/07
Хөгийн арчаагүй новш ш дээ энэ Батялалт.
Зочин · 2020/04/07
Больдоо боль. Цагдаагийн хурандаа нар олон орон сууц нэхсэн нь үнэн л юм гэхчивлээ? Исмээл сайд гэгдэх РИО-гийн Ц.Нямдоржийн захиалга л байна ш дээ? БАТЯЛАЛТ ШУДРАГА ТЭМЦЭЖ БАЙГАА ШҮҮ.ЮМ Л БОЛ ХОРИЛОО ГЭЭД БАЙДАГ ХАРИН БАТЯЛАЛТЫГ ХОРЬЧИХООД УЛСАА ХУДАЛДСАН ТАРВАГА ТААХАЙ ШОРНОК БАЯР МЭТ ОЛОН ХУЛГАЙЧ НАРАА БАРЬЖ ХОРЬЧИХООД ИНГЭЖ БИЧЭЭЧЭЭ БУУНЫ НОХОД ОО. ПИЗДАНУУДАА