Бусдын дурласан зүрхэнд битгий дурлаач хүмүүсээ
2020/04/21
Сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэe. Өөрийнхөө амьдралын талаар энэ грүппдээ бичиж жаахан ч гэсэн сэтгэлээ онгойлгомоор санагдлаа.
Миний биe 2011онд өөрийн гэсэн ажилтай, хамт олонтой, сайхан найз нөхөдтэй дөнгөж 20хон настай гялалзаж явсан, залуухан бүсгүй байхдаа тэр оныхоо сүүл үeд өөрөөсөө 8н насаар ах элдэв муу зуршилгүй, боловсролтой, даруухан нэгэн залуутай танилцаж тодносож явсаар нөхөр минь болж 12 оны сүүлээр нэр төртэйгөөр бэр гуйлган, амьдрал нь дөнгөж эхлэж байгаа залуу хосууд байсан учир бид хадмындаа амьдардаг болсон юм.
Удалгүй 2013 онд манай гэр бүл хөөрхөн хүүтэй болсон. Хэдийгээр хадмынхаа боол зарц мэт амьдардаг байсан ч анхныхаа хүүхдийг өлгийдөн аваад бид 2уулаа баяртай сайхан л амьдардаг байлаа. Ингэж явсаар 2015онд 2дахь хүүгээ хүлээж авлаа. Энэ хугацаанд би эрхэлсэн ажилгүй 2 хүүхэддээ бүхнээ зориулсан бусадтай л адилхан айлын завгүй эхнэр, ээж, бэр нь байв. Ингээд бид 5 жилийг хадмын хаяанд өнгөрөөж 2017онд тусдаа гарав.
Тусдаа гараад урьд амьдарч байснаасаа илүү сайхан амьдарна гэсэн бодол мөрөөдөлтэй байснаас биш бидний амьдрал салалтаар дуусна гэж төсөөлж байгаагүй. Шинэхэн байрандаа ороод 4сар болж байсан санагдана. Нэг өдөр өрөөндөө байж байтал орон дээр нөхрийн маань утсанд мсж ирэх нь байн байн сонсогдов. Нөхөр маань 00д байсан болохоор утсыг нь аваачиж өгөх санаатай орон дээрээс автал санамсаргүй мсжийг нь уншчихсан
бурхан минь тэнгэр нураад ирэх шиг л болдог юм байна лээ, хайртай шүү хайраа санаад байна гэсэн мсжүүд битүү ирсэн байсан. Би дотроо арай ч үгүй байлгүйдээ гэж дэмий л их бодлоо. Тэгээд тэсээгүйээ нөхрөө 00с гарч ирэнгүүт л тэсэрч эхэлсэн үнэхээр аймшигтай байсан. Би байдаг л чангаараа орилож өөрийн ухаангүй болсон байснаа ч тэрхэн үeдээ мэдээгүй. Одоо бодохнээ бусдад байдаг шиг тэвчээртэй хүлээцтэй зан чанар надад дутагдсан байх л даа. Гэсэн ч би маш их гомдсон нөхрөөрөө бүх үнэнг яриулсан.
Тэр хүүхэн нь 2016онд тэднийд шинээр ажилд орсон ажлынх нь газрын хүүхэн байсан. Хамгийн гомдмоор нь тэр хүүхэн ажилд орсон цагаасаа л ажлын уулзалт, томилолт зугаалга гээд бүх зүйлд манай хүнтэй хамт явдаг байсан байна лээ. Тэгэж явахдаа дотноссон гэсэн. Хорвоо eртөнц дээр хог шаар шиг хүмүүс яаж ямар ч гэмгүй мэт царайлаад амьдарч чаддаг байнаа, тэр хүүхэн надтай адилхан 2 хүүхэдтэй хүн байсныг мэдээд би үнэхээр шоконд орсон.
Нөхрийг маань эхнэртэй 2 хүүхэдтэйг нь мэдсээр байж уулздаг учирдаг цаашлаад өөртөө урвуулж дасгаж байсан хөгийн хүүхэнг би хэзээч мартахгүй ээ бас үйлийн үрээ эдлэх байх гэдэгт итгэлтэй байгаа. Тэр үeдээ би тэр хүүхэнтэй нь уулзсан. Надад тайлбарлахдаа манай нөхөр намайг араар минь олон удаа тавьж гомдоодог байсан болохоор eр нь би ч гэсэн яагаад өөр хүнтэй явж болдоггүй юм бэ гэсэн бодол төрөөд танай нөхөртэй уулздаг болсон гэсэн.
Эхэндээ манай нөхрийг ашиглах бодолтой байж байгаад сүүлрүүгээ дассан юм байх. Нөхрөө надаас уучлал эрж буцаад сайхан амьдрах талаар ярих байх гэж бодож байтал харин ч эсрэгээрээ салмаар байна гэсэн. Буруу үйлдэл хийсэндээ гэмшиж насаараа чиний дэргэд буруутай юм шиг амьдарч чадахгүй гэсэн л шалтгаан хэлсэн. Тэр явдлаас хойш бараг 4 жил өнгөрчээ. Одоо хүүхдүүд маань аавтайгаа эмээтэйгээ хамт амьдардаг.
Хүүхдүүдээ яагаад өөр дээрээ аваагүй юм бэ гэж намайг битгий буруутгаарай. Өнгөрсөн бүх хугацаанд би зөвхөн гэртээ суусан ямарч чадваргүй орлогогүй байсан тул тэр үeдээ хүүхдүүдээ аав дээр нь үлдээхээр шийдсэн юм. Хүүхдүүд маань аав дээрээ юугаар ч дутахгүй жаргалтай сайхан амьдардаг. Ганц эхийн хайраар л дутдаг гэдгийг би сайн мэдэрдэг. Хүүхдүүдтэйгээ уулзах гээд очихоор хадам ээж зэхэн зохон хийгээд л бараг уулзуулахгүй байх санаатай хэг ёог гээд л их хэцүү байдаг байсаан одоо ч тийм. Миний бодол бол одоо өөр болсон.
Хэсэг хугацааны дараа хүүхдүүдээ өөр дээрээ авах тал дээр заргалдах санаатай байгаа. Саяхан хүүхдүүдийн маань аав нөгөө хүүхэнтэйгээ 2 хүүхэдтэй нь бас миний 2 хүүхэдтэй ингээд 6-уулаа тусдаа гарах санаатай байгаагаа хэлсэн. Хүүхдүүд маань хэтэрхий нялх байна шүү дээ, төрсөн эх нь байсаар байтал өөрийнхөө буруугаас болж гэр бүлээ сүйтгэчихээд аав гэх тэр хүн одоо болтол яагаад гэмшдэггүй юм бэ? яагаад би хүүхдүүддээ хойд эхийн гар харуулах ёстой юм бэ? өнгөрсөн 5 гаруй жилийн амьдралдаа би яг юуг буруу хийсэн юм бол доо гэж өдөр шөнөгүй л бодож өөрөөсөө асуух юм.
Бас тэр өөдгүй хүүхнийг би хэзээж уучлаж чадахгүй. Салсанаасаа хойш хэдэн шөнийг нойргүй орон дотроо хөрвөөн, нялх үрсээ санан, хөх минь чинэрч нүд минь нулимстай хоносныг тэр бузар хүүхэн мэдэх болов уу, одоо би яг яавал дээр вэ ? Сайн санаат хүмүүс минь надад чинь сэтгэлээсээ зөвлөөч
эцэст нь хэлэхэд бусдын дурласан зүрхэнд битгий дурлаач хүмүүсээ тэгсэнээрээ хэн нэгэн хүн амьдаараа тарчлагдан үхэж байдаг юм шүү!!! Юмс гэдэг хэзээд ээлж дараатай, харин тэр үйлийнхээ үрийг чи дараа нь даах болов уу...
Зүгээр зөвлөхөд · 2020/04/27
Нийт охидоосоо нэг юм гуйя аа. Та нар минь анхнаасаа амьдрал эхлэхдээ эр хүнийг өөрчлөгдөнө гэж итгэж, хүлээж, тэвчиж амьдрах тийм зүйлийг битгий эхлүүл. Амьдралд итгэл, хүлээлт, тэвчээрийн төгсгөл нь цөхрөл байдаг. Ялангуяа эр эмийн харилцааны хувьд. Та нар эхлээд нөхрийгөө эр хүйсийн бие даасан төлөөлөл гэдгийг ойлго. Тэд өөрсдөө бодож, сэтгэдэг, хүлээж, хүсдэг. Харин эмэгтэйчүүд хайртай гэх үндэслэлээр өөрийгөө үгүйсгэн, түүнд өөрийгөө тохируулж амьдрахыг "хатан ухаан" гэж нэрлээд байх шиг. Өөрийгөө зовоож, тарчлаахад ямар ч ухаан хэрэггүй. Тэгээд ч Хүссэн хүсээгүй амьдралд түмэн зовлон тохиодог. Тэр дундаас эмэгтэй минь чи өөрийгөө л хайрла. Урвалтыг уучлах нь эсвэл нөгөө эмэгтэй туйлаас үзэн ядах нь зовлон нэмнэ. Урвалт дахин дахин болдог зүйл. Тиймээс уучлах ямар ч хэрэггүй. Амьдралд хариуцлага хүлээнэ чамайг үхэн үхэнтлээ хайрлана гэж амлаж сайн дураар гэр бүл болсон хүн чинь чиний нөхөр. Нөхөр чинь л чамаас урвасан. Тиймээс нөгөө эмэгтэйг үзэн ядах ямар ч утгагүй. Тэр чиний өмнө ямар ч хариуцлага хүлээх үүрэггүй. Дүү минь 1-рт бие болоод сэтгэлийн хувьд эрүүл байгаарай. Биеэ л бод. Хэцүү гэдгийг нь мэдэж байна. Гэхдээ үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө чи эрүүл байх ёстой. 2-рт сайн хуульчаас зөвлөгөө авч, хүүхдүүдээ заавал өөртөө ав. Энэ тийм хэцүү биш. Уг нь Монголд үйлчилж байгаа хуулийн дагуу бол хүүхэд ээж дээрээ үлддэг. 3-рт амьдрал баян. Цаашдаа сэтгэлдээ үзэн ядалтгүй, ямар нэг хөндүүр шархгүй, сэтгэлийн тэнхээтэйгээр барахгүй аз жаргалтай амьдар. Зүгээр юу ч бодохгүйгээр аз жаргалтай амьдарч инээд хөөртөө хахаж цацаж байгаа чиний амьдрал хэдэн хүнийг ч үхүүлэх хүч чадалтай байдаг юм шүү. Би өөрөө ч аз жаргалаараа атаархсан хүмүүсийг алж амьдардаг. Уг би тэднийг өөр хэн нэгийг үхээсэй гэж үнэхээр хүсдэггүй. Даанч тэд атаархлаасаа болоод өдөр болгон үхэж байна даа. Харин миний хувьд юу гээч хийж чадах бүхнээ хийж байгаад, чадсандаа омогшихгүй, чадаагүйдээ харамсахгүй аз жаргалтай амьдарч байгаад нэг л удаа үхнэ гэж боддог.
unshigch · 2020/04/23
uil ur amidrald bdg. ooro nohortoo hayagdaad daraa ni minii nuhriig salgaj suusan huuhen bas l nuhurt maani araaraa taviulaad salsan da. minii zugees salahdaa yu ch gej heleegui, haraaj zuheegui, suraggui alga bolood jiliin daraa nohor maani uulzii geheer ni uulzaad medsen. odoo bol bi tednii hundlungiin ajiglagch. ter hoyor huuhedtei bolovch butsaj niileegui. uil ur yumuu daa
Зочин · 2020/04/22
Эмэгтэй хүн эмэгтэй хүнийг л нэн түрүүн үзэн ядах юм даа. Тэр хүүхэнд гэхээсээ илүү танай нөхөрт л гол буруу байгаа болов уу. Нөхөр чинь л илүү харж билүү долоогоо биз.
Зочин · 2020/04/22
mash ontsgui huuhen bna daa , nuhur ch bas muuhai hadam eej odoo bas u ch ve dee harin ch sanaa minii ohin geh btal zavaarsan zavhai huugiinhee tald orood bdag ach naraa tursun eej aavtaigaa amidruulii gej boddoggui um bhdaa udii nasnii hun bj
Zochin · 2020/04/21
Yums eelj daraatai unen gj.chi buhniig ineen shud zuuj oorteigoo yrij bi lav zovohgui mini urs onchirohgui gj tevcheer zaan er nohroo uuchilj chadsan bol uldsen tsag hugatsaa chiniih l baih baisan bhaa.yaah gj teneg emsd gants oldoh nasni hani uriihe erh choloo oorihoo oron zaig tavij ogovdoo. Tevcheer aldlaa geed sain zuild hurehgui harinch oorihoo muug uzejdee.negent bolson zuild uujuu bodson bol ydj ooro zovoh esgui shu de.Medeej er hund hunii haysan amidral ur bus ooriin ur huuhed amidralaa songoh baimaar. Chi ih hatuu bolhoor ooriin hezeech uuchilahgui baidlaas zalhaj salsan baih.tiimdeech chamd amidraldaa uldeh gj buh unenee yrij baihad uuchilsan sjig uuchilj chadsan bol yavahgui bsn bha.erchuud zarimda t1 iim zuil amidral bolgond toihioldoj baidag yum bile ergen toirni humuusin amidsrlig sonsoj ajad bhd. Zoolon ni hatuga iddeg gdg uujuu bodoh bjdee. Odoo zuteg uuchil buh zuiliig chi oorchilno saihan amidarlaa butsaaj bosgo yagad ooriin 2 huuhdig gargad uldeh estoi gj chi tevcheeretei hand buh zuiliig bairand ni butsaaj bolohson boluu.