Цагдаагийн байгууллагын албан хаагчдын ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг хангах, чөлөөтэй, хөнгөн, шинэлэг төрхийг бий болгохоор эрдэмтэн судлаачид хамтран шинэ дүрэмт хувцасны загварыг гаргасан. Загвараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр батлуулснаар цагдаагийн алба хаагчдын хувцсыг шинэчлэх ажил явагдсан юм. Тэгвэл цагдаа нар Турк улсад үйлдвэрлэсэн шинэ дүрэмт хувцастайгаа үүрэг гүйцэтгэж эхэллээд хоёр хонож буй. Гэтэл энэхүү шинэ дүрэмт хувцас нэлээн шүүмжлэл дагуулж эхэллээ. 

Тэгвэл уг дүрэмд хувцасын талаар хууль зүйн сайд Х.Тэмүүжин "Байнгын нартай байдаг Монгол шиг газар бүхэл өдөржин гадаа үүрэг гүйцэтгэдэг хүмүүс өөрсдөө ийм малгаатай байх шаардлагатай гэж үзсэн. Цагдаагийн хувцасыг шүүмжилж буй хүмүүст шинэ, хуучин хувцасыг нь өмсгөөд 4 цаг үүрэг гүйцэтгүүлээд үзэхэд шалтгааныг нь ойлгох байх даа. Хууль сахиулагчдад гоё харагдахаас хувцаснаас илүү, аюулгүй ажиллах хувцас чухал. Гоё харагдах ёслолын хувцас тусдаа бий" хэмээн бор шувуу нисгэж хариу барив.

Д.Ана