"THE HU" хамтлагийг эх оронд нь авчирахыг уриалав
2020/04/27
Монголын хүнд рокийг дэлхийд таниулж буй “The HU" хамтлагийнхан цар тахлаас улбаалан аялан тоглолтоо цуцалсан билээ. Өдгөө тус хамтлаг Австралийн Сидней хотод хөл хорионд байгаа билээ.
Тэдний “Yuve Yuve" “Wolf totem" дууг YouTube-д 41 сая удаа үзсэн байдаг. Мөн “Sugaan Essene” бүтээлийг “Star Wars Jedi" видео тоглоомын дуу болгосон гээд дэлхийд гаргасан амжилт нь Монгол улсыг дэлхийд таниулах нэгэн сурталчилгаа гэж хэлж болохоор юм. Тэгвэл тэднийг оронд нь авчирахыг урлагийнхан уриалаад эхэлжээ.
Шар айраг хамтлагийн гишүүн Г.Ганхүү цахим орчинд ийн бичжээ.
"Төр засгаасаа нэг гуйх гуйлт байна, ирэх тусгай зориулалтын онгоцонд The HU- г багтааж өгөөч гэж.
Дэлхийн Rock Рор-ын түүх судалж байхад аливаа нэг хамтлагийн амжилт 2 дахь цомгоос маш их шалтгаалдаг юм байна. Иймд ХҮ хамтлаг маань эх орондоо ирж яаралтай ажилдаа орох хэрэгтэй байна .
Ойрын ирээдүйд ХҮ хамтлаг Монголын эдийн засагт маш их хувь нэмэр болно гэдэгт би итгэдэг . Ямар ч улсын элчин сайдаас Монгол Улсаа илүүтэй сурталчилж яваа залуус даа" хэмээн тэрбээр уриалан бичжээ.
хуц · 2020/04/30
эх орондоо нэгч тоглохгүй томроод ард түмнээ голж, дээгүүр хуйвалдаж одонгоор шагнуулсныг бид санаж байна. угтаа та нар хэн ч биш. хайран одонг яйран болгогчид шүүдээ.
зочин · 2020/04/28
Халдвар тархахаар л эх орноо санаа юу. Эх орноо гэж боддог бол эх орондоо ард түмэндээ яагаад тоглодоггүй юм. Доллараар тасалбар авах чадалгүй болохоор голдог юм уу
Зочин · 2020/04/28
Дүрэм журам нь ямар байгаа юм түүнийгээ л дагана ш дээ. Сэтгэлийн хөөрлөөр шийдэх асуудал биш
zochin · 2020/04/28
Ene hamtlag yag yamar uil, yamar baylag buteedeg hend ajilladag yum bol. Ulsad tatvar tuldug l baihdaa
б · 2020/04/28
Ирүүлэх хтэй.
::;;; · 2020/04/28
Хэ хэ энэ юу гэсэн үг вэ энэ байтугай өвчтэй ахмад, хүүхэд оюутан багтахгүй байхад тэд ч бас л хүн эд нар тоглолт хийгээд мөнгөтэй байлгүй ядарсан оюутнаа авч ир
Зочин · 2020/04/27
Монголэх орондоо тоглолт хийдэггүй нөхдүүд шүү дээ.
багш · 2020/04/27
Харин тиймээ.Энд ирээд тусгаарлалт, шинжилгээнд хамрагдаад Зохих журмаар нь явсан нь дээр байх аа. тэнд халдвартай газар, тогтолт хийхгүй болохоор эдийн засгийн хувьд ч хэцүү биздээ. Ирүүлэхийг дэмжиж байна.