Урлагийн тайзнаа солонгын долоон өнгийн хувцаслалтаар өөрсдийн имижээ тодорхойлж "Уучлаарай зулаа" гэх дууг дуулан охидуудын од болоод авсан хамтлаг бол "Гала" хамтлаг.

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо энэ л үеэс олны танил болсон. Тэрбээр дорвитойхон уран бүтээл туурвиж яахын аргагүй хит дуу гээд магтчих дуугүй нэгэн. Гэхдээ урлагт хүчин зүтгэж яваа бүсгүй хүний хувьд гоо сайхан, гадаад үзэмж, өөрийн бие галбиртаа маш сайн анхаардаг. Үлгэр жишээ ч уран бүтээлч эмэгтэй гэдгээр нь уншигчид илүү сайн танина.

Харин урлагийн тайзнаа ахин гарахгүй хэмээн мэдэгдсэн дуучин Ану сүүлийн үед ээжийн үүрэг хариуцлагыг үүрээд тун чиг завгүй байх болсон гэдэг. Тэгвэл тэрбээр энэ их ажлынхаа хажуугаар лекц уншдаг болжээ.

Тодруулбал, энэ сарын 9-нд Багануур дүүргийн охид, бүсгүйчүүдтэй уулзах нээ. Мэргэжлийн нүүр будалтын хичээлд сууж, арьс, үс арчилгааны болон биеийн жингээ хэрхэн зөв хадгалах тухай лекц тавихаар боллоо. Хүсэлт тавьсан  Orange төвийн хамт олондоо баярлалаа хэмээсэн юм.

Д.Ана