Ц.Элбэгдоржийг нэр бүхий 13 хүнтэй уулзахыг, хил нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргалаа
2020/05/15
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ц.Элбэгдоржид таслан сэргийлэх арга хэмжээ авжээ.
Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Элбэгдоржийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, эрүүгийн хэргийн яллагдагч нар болох нэр бүхий 14 хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянажээ.
Улмаар яллагдагч Ц.Элбэгдоржид нэр бүхий 13 яллагдагч нартай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гаргав.
Зочин · 2020/05/16
"United friends" гэдэг Элбэгдоржийн санаачлан байгуулсан "Найз нөхдийн нэгдэл" гэдэг бол Монголын төр засаг, шүүх эрх мэдлийг хэдхэн бүлэг хүний гарт төвлөрүүлж , улсын баялаг эд хөрөнгөнд эзэн суух гэсэн төр засгийн эсрэг хувилдаан юм. Энэ хүмүүс дотроос нилээдгүй нь АН-аас нэр дэвшхээр зүтгэж байгаа болно. АНХААР !!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Энэ хүний хамгийн түм нүгэл · 2020/05/16
Элбэгдоржийн хамгийн том нүгэл бол шүүхийг аймаар байгууллага болоход гол үүрэг гүйцэтгэсэн. Ямар сайндаа согтуу машин барьж яваад хүн дайраад алчихсан хүнийг (Лүндэндоржийг) Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар тавьж байхав. Ийм улайн цайм юмыг хараад шүүгчид цагаандаа гарсан. Үүнээс хойш шүүх бүр цагаандаа гарсан.
зочин · 2020/05/16
Шууд хорьж шалга битгий нялцагнаад бай.
Энэ хүн эрхбиш ялаа эдлэх болсон · 2020/05/16
"United friends" гэдэг бол Монголыг идэж ууж хувьдаа ашиглах гэсэн хэдэн нөхдийн эвсэл мөн. Зөвхөн үүнийх нь төлөө Элбэгдоржид хуулийн дээд хэмжээ өгөх ёстой. Энэ бол Монголын баялгийг гулгуулах Элбэгдорж тэргүүтэй хэдэн нөхдийн хууль бус байгууллага.
Баатархүү · 2020/05/15
ингэж жүжиг тавихаа болчихоод шууд бариад хорио