Өнөөдөр дуучин Анугийн номын нээлт болно
2020/05/18
Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо соёл урлаг болон залуус нийгмийн салбарт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулан яваа манайлагч залуусын нэг билээ.
Тэгвэл түүний бичсэн эмэгтэй хүний амьдралд тулгардаг бэрхшээлийг хэрхэн даван туулахх болон гэр бүлийн төлөвлөлт, залуу хосуудад өгөх зөвлөгөө зэрэг олон сэдвийг хамарсан “ТОД ГЭРЭЛТЭХ БҮСГҮЙ” ном хэвлэлтээс гарч өнөөдөр нээлтээ хийхээр боллоо.
"Тод гэрэлтэх бүсгүй" номд эмэгтэй хүний амьдралд тулгардаг бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах, гэр бүл төлөвлөлтөө зөв хийх, ирээдүйн ээж нар, залуу хосуудад зориулсан олон зөвлөгөө мэдээлэл, амьд түүх, алдаа оноо, дурсамж дурдатгал багтсан бөгөөд хэрхэн ТОД гэрэлтсэн бүсгүй байх талаар өгүүлжээ.
Номынхоо талаар Ану, "Гэрлэлт, хүүхэд, хайр сэтгэлийн тухай бичсэн уг бүтээл маань гэр бүлээ төлөвлөж буй болон гэрлэсэн хосууд харилцаагаа тогтвортой авч явахад дэмжлэг болох туршлага, санааг агуулсан юм. Өнөөдрөөс илүү маргаашдаа гэрэлтээрэй бүсгүй минь" гэлээ.
“ТОД ГЭРЭЛТЭХ БҮСГҮЙ” нэртэй түүний номын нээлт өнөөдөр 15:30 цагаас "Гэгээнтэн" цогцолборт болох юм.
Aagii · 2020/05/25
Amjilt
Зочин · 2020/05/19
ийм хошногууд ном бичээд байхаар эрдмийн зэрэг хамгаалсан би нь яанам билээ,ал улайчлаа
Зочин · 2020/05/18
zochin · 2020/05/18
Bayar hurgie.
Зураач · 2020/05/18
Энэ ямар боловсрол эрдмийн-цолтой хүн бэ .