Дуучин Б.Амархүү UBS телевизээс жил болгон зохион байгуулдаг "Universe best songs" тэмцээний шүүгчээр 3 дахь жилдээ ажиллаж байгаа. Шүүгчийнхээ хажуугаараа “Анхны үнсэлт” мюзиклд гол дүр бүтээгээд үзэгчдийн хүртээл болгосон юм.

Тун чиг завгүй явдаг дуучин маань хайртай О.Ариунзулдаа уулзах бүртээ хайрын сарнай бэлэглэхээ мартдаггүй нэгэн. Тэрбээр "Монголчуудаа Улаанбаатараа хайрлан хамгаалж, хогоо хаяхгүй! цэвэрхэн орчинд амьдарцгаая" хэмээн уриаллаа. Түүний энэхүү уриалгыг мянган гаруй хүн лайк даран нэгдэж, санаа бодлоо хуваалцсан юм.

Д.Ана