Монгол залуу “Galaxy S5”-ын сурталчилгаанд тогложээ
2014/04/08
Монголын загвар өмсөгч Б.Билгүүтэй өдгөө Тайландын загварын ертөнцөд цахиур хагалж байгаа гэнэ.Тэрбээр хамгийн сүүлд Тайландын үүрэн гар утасны хамгийн том оператор компанийн нүүр царай болжээ. Б.Билгүүтэй 60 гаруй моделиос шалгарч “True” корпорацийн удахгүй худалдаанд гаргах гэж байгаа “Samsung Galaxy S5” гар утасны телевизийн сурталчилгаанд тоглосон аж. Түүнтэй хамт уг рекламанд Хятад болон Тайландын шилдэг загвар өмсөгч бүсгүйчүүд оролцон тогложээ.
“True” компани Тайландын хамгийн олон хэрэглэгчтэй гар утасны оператор бөгөөд монгол залууг нүүр царайгаа болгосон энэ сурталчилгаа ирэх тавдугаар сарын сүүлчээр олон нийтийн хүртээл болох аж. Өмнө нь Б.Билгүүтэй Хятадын загвар өмсөгчдийн хамт “Миранда” ундааны сурталчилгаанд тоглоод амжжээ.