Ээж болоод удаагүй жүжигчин Дөлгөөн уран бүтээлдээ эргэн оржээ
2014/04/08
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин О.Дөлгөөн ээж болоод удаагүй байгаа ч уран бүтээлийнхээ ажилдаа орсон бололтой. Тэрээр өнгөрсөн долоо хоногт нэгэн лавлах үйлчилгээний операторын рекламанд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батаатай хамт тогложээ. “Би чамд хайртай” киноноос сэдэвлэсэн тус рекламанд жүжигчин бүсгүй Үрлээгийн дүрд тоглосон бол жүжигчин Батаа Дэлгэрийн дүрд тоглосон байна.