Энхрий бяцхан 2 үрсийн элэг бүтэн амьдралыг Эгэл хүн таны агуу сэтгэлийн дэм бүтээнэ
2014/04/08
Зулай зулайгаа гишгэж төрсөн ихэр 2 сайхан ах дүүс. Тэдний нэг нь энэ зурагт байгаа ч өдгөө хорвоод үгүй. Хүмүүн заяанд ховор, ихэр төрсөн хоёрынх нь нэгийг элэгний муу нэртэй өвчин хэл чимээгүй ирээд хоромхон зуурт аваад явчихсан. Тэр хар өдөр бол 2010 оны дөрөвдүгээр сарын 23 байлаа. Хэлж бус хийсч ирдэг өвчинд ихрийн өрөөсөн сайхан хүүгээ алдсан эхийн сэтгэл эмтэрч, ах дүүс, гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд нь уй гашууд автсан юм.
Хорвоо хатуу юм аа. Цаг хугацаа, жил, сарын мөчлөг тохиолоо гэхэд ч хэцүү юм. Хүний хорвоогоос үүрд одсон ихрийн өрөөсөн, эдүгээ 34 настай цэл залуу, хоёр хүүхдийн аав Ц.Мөнхбат өнөөдөр үхэл, амьдралын заагт амь нэгтэй ихрийг нь аваад явсан өнөөх хөнөөлт өвчин хаалгыг нь тогшилгүй орж ирчихээд авч явахаар чангааж байна. Өвчний онош тодорсон. Элэгний хатуурал өвчтэй болсон гэдгээ хоёр жилийн өмнө мэдсэн тул бүхий л аргаар эмчилж, ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн, ачит эхээ хайрлаж, халамжит ханиа түшиж, охин, хүү хоёроо өсгөн хүмүүжүүлсээр ирсэн.
Ц.Мөнхбат ШУТИС-ийн Барилгын Инженерийн сургуулийг 2005 онд интерьер дизайнер мэргэжлээр төгссөн бөгөөд баг, хамт олон зохион байгуулж барилгын дотоод засал хийж ур ухаан, уран гараа гайхуулж явдаг нэгэн. Гэтэл тэр ажилсаг хөдөлмөрч ханагар эр аюулт өвчний өмнө хүчин мөхөсдөж хүнд хэцүү цаг үе тулгараад байна. Эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгуулах. Бурхны аврал юм уу, эхийн энэрэл үү, тэнгэрээс харж буй ихрийн, нэгийгээ хүний хорвоод насаа насалтал нь үлдээх гэсэн хүслэн юм уу, Ц.Мөнхбат эдгэрч, энх тунх амьдрах ерөөл оршоод байх шиг.
Сүүлийн үед элэг шилжүүлэн суулгах эмчилгээ сайн хийдгээрээ монголчуудын танил болоод буй энэтхэг эмч нар манай улсад ирсэн байж таарлаа. Өвчтөнд тус, амь болж элэгнийхээ талыг өгөх донор ч олдлоо. Гагцхүү элэг шилжүүлэн суулгах мэс засал өндөр өртөгтэй. Яаралтай эмчилгээ, мэс засалд 100 гаруй сая төгрөг шаардлагатай, түүнийг олж, бүрдүүлж л өвчтэй хүнээ аврах тул ар гэр, ах дүүс, найз нөхөд нь энэрэнгүй сэтгэлт элэг нэгт монгол түмэндээ хандаж тусламжийн гараа сунгахыг хичээнгүйлэн хүсч буй юм.
Монгол түмэн, ах дүүс минь хүмүүний хорвоод ховор тохиох ихэр заяанд хүн болж төрсөн 2 нялх үрийн аав Ц.Мөнхбатад амьдрал хайрлая, дэм болж эмчилгээний зардалд нь хандив өргөе.
Буян болж хандив өргөх хүмүүс түүний дүү Ц.Ганболдтой 88195383, 99834783,88308764,91100195 дугаарын утсаар холбогдох буюу Ц.Мөнхбат-ийн хандив хүлээн авах данс: Ц.Мөнхбатын данс: Хас банк:80117649, Худалдаа хөгжил-458030274. Эгч Д.Дулам Хаан банк: 542 917 9213, Голомт банк:1205052545, Төрийн банк:102600020562, Жич:Биеийн байдлаас шалтгаалан эгчийнхээ нэр дээр данс нээсэн.
Мөн сайхан сэтгэлт та бүхэн мэссэжээр хандив илгээж болно. G-мобайл, Юнител, Мобиком, Скайтел гэсэн бүх үүрэн холбооны дугаараас 150120 дугаарт сэтгэлийн дэм өгсөн мессеж илгээх эсвэл хоосон мессежийг 300 төгрөгийг өргөж далайд дусал нэмэр болохыг хүсч байна.
Энхрий бяцхан 2 үрсийн минь элэг бүтэн амьдралыг
Эгэл хүн таны агуу сэтгэлийн дэм бүтээнэ
Зочин · 2014/04/13
Haan banknii dans in 1 too ilvv bichegdsen bna. HAAN BANK DANS 542 917 9213 shvv hvleen avag ch in Dulam gej egch in baiga ta bvhend bayrlalaa.
Зочин · 2014/04/11
manai mongold eleg shiljvvlrn suulgah mes zasal 1 jildee 4-5 hvnd hagalgaa hiij chadahgui bga shdee ene ovchnoor 4500 hvn ovtei gesen sudalgaa bdag gesen haramsmaar yum hairan saihan zaluuchuud chamd amjilt hvseed hurdan yavaad ireerei mongolchuudaa ene saihan ger bvliig avartsgaay dansand chine handiv hiilee.
Зочин · 2014/04/11
chamd amjilt hvsie chi chadnaa
Зочин · 2014/04/11
Mongolchuud mini baga ch boltugai setgeleesee handiv ugtsguue.