Дорноговь аймгийн Иххэт сумын Бүрдэнэ багийн малчин Г.Пүрэвийн хотонд таван ихэр ишиг төржээ. Тодруулбал, улаан ямаа нь өнгөрсөн сарын 31-ний өдөр 5 ихэр ишиг төрүүлсэн байна.

Ямаа ихэрлэдэг  ч таван ихэр ишиг гаргаж байсан тохиолдол тун цөөн. Таван ихэр ишиг хүлээн авсан малчин Г.Пүрэв гуай 2012 онд сумынхаа хэмжээнд хамгийн их ихэр ишиг бойжуулсан өрх болж байжээ.