Солонгост байгаа Монголчууд Н.Энхбилэг охинд тусалжээ
2014/04/08
Вакцин хийлгэснээс болж олон хүүхэд өвчин зовлондоо шаналан байгаа талаар мэдээлэл нэг хэсэг шил шилээ даран гарсан. Тэдний нэг болох Сахуу татрангийн вакцинд хамрагдсан долоон настай Н.Энхбилэг охин өдгөө хэлгүй болж, хуруугаа тайруулан эмнэлэгт өвчин шаналалдаа уйлж өдөр хоногийг өнгөрөөж байна хэмээн охины аав Д.Намжилдорж сэтгүүлчдэд хандаж байсаныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл Н.Энхбилэг "охин өнгөрсөн сард Солонгост эмчлүүлэхээр ирсэн ч хагалгааны төлбөр нь яагаад ч төлж барахгүй өндөр үнэтэйгээс Солонгос дахь залуу уран бүтээлчдийн "СОЁМБО" нэгдэлийн залуус бага ч гэсэн тус дэм болох үүднээс Солонгост байгаа Монголчуудын дунд Монгол дууны уралдаан зохион байгуулж "ГАЛА" тоглолтоос олсон бүх орлогоо бяцхан охинд хандивлажээ.
Энэхүү "Гала" тоглолтыг нээж бяцхан охинд чин сэтгэлээсээ зориулж "Frozen" хүүхэлдэйн киноны "Let it go" хэмээх дууг дуулсан юм.
Хурдан эдгээд ...Ээж, аавдаа энэрэлтэй
Эх орондоо хэрэгтэй сайн хүн болж өсөөрөй бяцхан гүнж минь..." хэмээн сайн үйлст нэгдсэн эрхэм хүн өөрийн цахим хуудаснаа энэ тухайгаа нийтэлжээ.
Сайн үйлсийн аян дэлгэрч байх болтугай.
tok · 2014/04/10
sain yils delgereh boltugai ..hvnii vr yalgaa yu baihaw de..joohon amitanig zowoogood baih yumaa....
Зочин · 2014/04/09
sain uils delgereh boltugai
Зочин · 2014/04/09
Sain vuls delgereh boltugai....Vneheer saihan duulhee setgeleesee
Зочин · 2014/04/09
Sain vuls delgereh boltugai....Vneheer saihan duulhee setgeleesee