"Фортуна" Н.Батбаяр АН-ын даргын зөвлөх болжээ
2020/05/27
УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшигчдийг СЕХ эцэслэн бүртгэжээ. Баян-Өлгий аймагт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Муратыг татварын асуудалтай байсан тул СЕХ-ноос түр түдгэлзүүлээд байсан аж.
Харин Д.Мурат татвартай холбоотой зөрчлөө арилгасан тул тавдугаар сарын 26-нд АН-аас нэр дэвших эрхээ авчээ.
Үүнтэй зэрэгцэн АН-ын дарга С.Эрдэнийн тушаал гарч, УИХ-ын гишүүн, Эдийн Засгийн Хөгжлийн Сайд асан Н.Батбаярыг АН-ын даргын зөвлөхөөр томилжээ.
Дашрамд дурьдахад түүний охин Б.Жаргалан АН-ын дэд даргаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна.
АН ГИШҮҮД · 2020/05/28
За за АН ч найдваргүй болжээ. Шар хадны хурцын тасгийн галдан шатаагчаар зөвлөх байхдаа яахав дээ.