"Гурван охин" хамтлагийн дуучин Г.Анхмаагийн нөхөр жүжигчин Бэки буюу Т.Билэгжаргал нийгмийн хэв журам зөрчин, танхайрчээ.

Өнөөдөр түүнийг шүүх хурал дззргийн эрүүгийн хэргийн 1-р шүүхэд болж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т зааснаар буюу бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, догшин авирласан гэж буруутган шүүж байгаа юм.

Хэрвээ тэрбээр гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял онооно.

Х.Даваа